Хөвсгөл аймгийн Галт сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Галт сумын ИТХ

ИТХ-ын Ажлын алба танилцуулга 2020-2024

2021-10-01

ИТХ-ын ажлын алба нь Хурлын өдөр тутмын үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хэвийн ажиллах нөхцөлийг хангах үүрэг бүхий хурлын бүтцийн байнгын нэгж юм.
Ажлын албаны үндсэн чиг үүрэгт:

  • ИТХ-ын дарга, Зөвлөл, Хороодын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад туслах, дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах
  • ИТХ-ын төсөв санхүүг захиран зарцуулах
  • ИТХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах, ИТХ-ын болон Зөвлөл, Хороодын хуралдааны бэлтгэл ажлыг хангах ажлыг зохион байгуулах, хэлэлцэх асуудалтай холбоотой асуудлаар мэдээлэл цуглуулах, боловсруулалт хийх, хууль эрх зүйн лавлагаа гаргах, нийгэм эдийн засгийн тооцоо гаргах
  • ИТХ-ын албан хэргийг хөтлөн явуулах, архив, бичиг хэргийн ажил үүрэг
  • ИТХ-ын шийдвэрийг түгээх, сурталчлах, нийтэд мэдээлэх, хэрэгжилтийг тооцох ажлыг зохион байгуулах
  • ИТХ-ын нэрийн өмнөөс байгууллага, албан тушаалтан, иргэдтэй харилцах, мэдээлэл түгээх, цуглуулах, боловсруулалт хийх
  • ИТХ-д хуулиар олгогдсон бусад үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх
  • Иргэдийн санаа бодлыг судлах ажлыг зохион байгуулах, тэдгээрийг нэгтгэн боловсруулах, ИТХ ба Зөвлөл хороодын дүнг танилцуулах, холбогдох шийдвэр гаргуулах ажлыг зохион байгуулах зэрэг ажил хамаарна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6047
4570 / 76%
921 / 15%
270 / 4%
286 / 5%